Дэлхийн эдийн засаг долоон их наяд ам.долларын хохирол амсана

Дэлхийн эдийн засаг долоон их наяд ам.долларын хохирол амсана

Коронавирусний цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг 2021 оны сүүлч гэхэд нийт долоон их наяд ам.долларын хохирол амсана гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын эдийн засагч Лоранс Бун мэдэгджээ.

Түүний хэлснээр, дэлхийн эдийн засаг шинжээчдийн тооцоолсон шиг хурдан сэргэхгүй. 2021 оны сүүлчээр дэлхийн ДНБ долоон их наяд ам.долларыг алдана гэж тэрбээр онцолжээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас лхагва гарагт /2020.09.16/ гаргасан илтгэлд коронавирусний цар тахлын тархалт буурвал дэлхийн ДНБ өмнө нь таамаглаж байсан шиг зургаан хувь бус 4.5 хувиар буурах боломжтой гэж дүгнэсэн байна. Дэлхийн хэмжээнд энэ онд үйлдвэрлэлийн хэмжээ урьд нь таамагласнаас харьцангуй бага хувиар буурсан хэдий ч нэн шинэ түүхэнд гараагүй өндөр үзүүлэлт гэнэ. Хорио цээрийн дэглэмийг сулруулж, үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээснээр үйлдвэрлэлийн хэмжээ харьцангуй хурдан нэмэгджээ. Гэхдээ зуны улиралд эдийн засгийн сэргэлтийн хурд бага зэрэг саарсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.