Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Есдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугийн Улз, баруун хажуугийн Хараа, Их Хянганы нуруунаас усжих Халх голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 50-110 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны зүүн хажуугийн Балж, Онон,  Хэрлэн, Улз болон баруун хажуугийн Хараа, Алтай нуруунаас эхтэй Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван үерлэж байна.

Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.