Оросууд Сугар гарагийг “Манай гараг” гэж мэдэгдлээ

Оросууд Сугар гарагийг “Манай гараг” гэж мэдэгдлээ

ОХУ-ын сансар судлалын “Роскосмос” агентлагийн дарга Дмитрий Рогозин Сугар гарагийг “манай гараг” гэж албан мэдээллийнхээ үеэр мэдэгджээ.

“Хэрэв аль нэгэн улс гараг эрхэс өмчлөх эрхтэй байдаг бол зөвхөн ОХУ л гараг өмчлөх эрхтэй. Тэр гараг нь Сугар гараг юм” гэж Дмитрий Рогозин ярьжээ.

Өнгөрсөн долоо хоногт Их Британийн эрдэмтэд Сугар гарагаас амьдрал үүсэхэд хамгийн их нөлөө үзүүлдэг фосфинийн агууламжийг илрүүлсэн юм. Энэ бодисын үр нөлөөгөөр дэлхийд амьдрал үүссэн гэж Британийн эрдэмтэд таамаглаж байгаа аж. “Роскосмос” агентлаг ойрын хугацаанд Сугар гараг дээр судалгаа хийх сансрын хөлөг, өөрөө явагч хэрэгсэл хөөргөхөөр төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.

Гэвч АНУ-ын Сансар судлалын агентлаг Сугар гарагийг судлах судалгаагаа аль хэдийнээ эхлүүлж сансрын хөтөлбөрөө “Venera-D” гэж нэрлэсэн юм. Тэд 2026-2031 оны хооронд хөлөг хөөргөхөөр зэхэж байна.


Эх сурвалж: CBS News

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.