ОХУ "коронавир" эмийг эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрлөө

ОХУ "коронавир" эмийг эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрлөө

ОХУ-ын Засгийн газар коронавирусний халдвар авсан хөнгөн, хүндэвтэр зэргийн өвчтөнүүдийн эмчилгээнд Японд үйлдвэрлэсэн “коронавир” эмийг хэрэглэхийг зөвшөөрлөө.

Ингэснээр ирэх долоо хоногт тус улсын эмийн сангуудад тарааж албан ёсоор борлуулж эхлэх аж. “Коронавир” эмийг ОХУ-ын “Р-Фарм” компани нийлүүлэхээр болжээ.

ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн тавдугаар сард мөн л Японд боловсруулсан “авифавир” эмийг эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн юм.

Эм нийлүүлэх болсон “Р-Фарм” компани коронавирусээр оношлогдсон 168 өвчтөн дээр “Спутник-V” вакцины клиникийн III шатны туршилтын үр дүнг харгалзан “коронавир” эмийг хэрэглэхийг зөвшөөрсөн гэж Засгийн газрын холбогдох албаныхан мэдэгджээ.

Эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн “коронавир” эмийг өнгөрсөн долоодугаар сард Засгийн газраас олгосон зөвшөөрлын дагуу зарим нэг өвчтөнүүдэд хэрэглэж байсан аж.


Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.