Ачаа тээврийн орос жолоочоос коронавирусний халдвар илэрчээ
![Ачаа тээврийн орос жолоочоос коронавирусний халдвар илэрчээ](http://olnodo.com/media/post/2020-09/A2yFhZtMdweHaM8Mhq9tvgVOUkuIQppSSaHBr6gA.jpeg)
Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийх үеэр Монгол Улсад халдварын тохиолдол нэгээр нэмэгдсэн тухай мэдээллээ.
Тодруулбал есдүгээр сарын 17-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн орос жолоочоос вирусний халдвар илэрчээ.
Өнгөрсөн гурав хоногт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Зоонозын өвчин судлалын лабораторид нийт 1749 хүнд шинжилгээ хийсэн байна.
Одоогоор Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 312 тохиолдол бүртгэгдсэнээс 302 нь эдгэрчээ.
ХӨСҮТ-ийн клиникт өнөөдрийн байдлаар 10 хүн эмчлэгдэж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.