Хүмүүс нь хамгийн урт насалдаг 15 орон

Хүмүүс нь хамгийн урт насалдаг 15 орон

1. ШВЕД

Дэлхий дээр хамгийн урт насалдаг улсуудын нэг бол Швед улс юм. Тус улсад амьдрахад эрүүл аюулгүй бөгөөд  иргэд нь хэт чөлөөтэй амьдардаг. Хүн амын дундаж наслалт нь 80-с дээш бөгөөд тэдний урт наслалт нь амьдралынх нь хэв маягтай холбоотой юм.

2. ГЕРНСЭЙ

Баячууд, бага татвар, мөн хамгийн сайн эрүүл мэндийн даатгалуудын нэг. 

3. АВСТРАЛИ

Тус улсын иргэдийн дундаж насжилт 82 бөгөөд Австрали орон нь эрүүл мэнд, чийрэгжүүлэлтээрээ тэргүүлдэг.

4. ХОНГ КОНГ

Хэдийгээр бохирдлын хэмжээ, хүн амын нягтрал ихтэй ч гэсэн Хонгконгийн оршин суугчдын дундаж наслалт 81 бөгөөд хамгийн урт наслалттай орны жагсаалтад багтдаг.

5. САН МАРИНО ХОТ

Хэрвээ чи баян, байнгын дасгал хөдөлгөөн хийдэг мөн ширээний ажил эрхэлдэг бол чиний амьдрал илүү урт удаан үргэлжилнэ. Хэрвээ баян байх мөн эрүүл байх хангалттай биш бол хэн нэгэнд туслаж болох юм. Тэдний дундаж наслалт 81-с дээш байдаг юм.

6.ИСЛАНД

Бохирдол бага, хүн амын нягтаршил багатай,  шумуулгүй. Цэвэр агаар, гайхамшигтай ногоон нөмрөг бүхий байгаль, далайн хоол хүнс нь урт удаан амьдрахын нууц юм. Исланд нь дэлхийн аз жаргалтай тайван улсуудын нэг бөгөөд хүн амын дундаж наслалт нь 82-с дээш байдаг.

7. ИЗРАЙЛЬ

Газрын дундад тэнгисийн сайхан агаар, далайн хоол, багахан хэмжээгээр архийг хэрэглэж байгаа нь тэдний өдөр тутмын амьдралын хэв маяг нь юм. Израйльчуудын хүн амын дундаж наслалт 83-с дээш байдаг.

 8. ӨМНӨД СОЛОНГОС

Өмнөд Солонгост эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ их амьдардаг бөгөөд тэдгээр эмэгтэйчүүд дэхийн хаана ч амьдрах чадвартай байдаг.

Өмнөд солонгосын эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээ бодвол илүү удаан амьдардаг. Дэлхийн бараг хамгийн урт удаан амьдардаг эмэгтэйчүүд бол солонгос эмэгтэйчүүд байдаг. Эрүүл мэндийн мэдлэг сайтай учир эрүүл мэндийн ухамсартай улс орны хувьд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 90 нас байдаг.

9. МАКАО

Энэхүү жижигхэн арал нь иргэддээ маш их ашиг тус өгдөг. Хүн амын дундаж наслалт нь 84 нас юм.

10. ШВЕЙЦАРЬ

Швейцарь хүмүүсийн урт наслалтын нууц нь цэвэр агаар, цэнгэг ус мөн амьдралын өндөр чанартай стандартад байдаг. Мөн энэ улсад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нь сайшаагдсан байдаг. Хүн амын дундаж наслалт нь 84.

11. АНДОРРА

Энэ жижигхэн Европын улс бол цэцэглэн хөгжиж буй улс юм. Мөн ногоон бүрхэвчтэй бөгөөд олон нийтийн болон эрүүл мэндийн байгууламжид зам тавьж өгдөг. Иргэдийн дундаж наслалт 83-с дээш байдаг байна.

12. СИНГАПУР

Сингапур бол Ази тивийн титэм болсон улс юм. Хүрээлэн буй орчноо сайжруулахын зэрэгцээ хүмүүсийнхээ амьдралынхаа чанарт анхаарахын зэрэгцээ эрүүл мэндийн хамгийн чанартай үйлчилгээ үзүүлдэг Азийн хамгийн цэвэрхэн орны нэг юм.

13. ЯПОН

Япончуудын өндөр наслалтын нууц нь эрүүл зөв амьдрал, иргэдийн байнгын дасгал хөдөлгөөн, хоололтын дэглэм зэрэг маш олон шалтгаан байдаг. Тэдний дундаж наслалт нь 85 бөгөөд иргэддээ эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.

14. МОНАКО

Монако бол нас тогтсон хойноо амьдрахад тохиромжтой улс. Амьдрахад хэрэгцээтэй таатай, цаг агаар нь тав тухтай улс. Хүн амын дундаж наслалт нь 89 юм.

15. ИТАЛИ

Хачирхалтай санагдаж болох ч Итали хүмүүсийн наслах хугацаа нь бусад Европын орнуудыг бодвол харьцангуй урт байдаг байна. Хүн амын дундаж наслалт 89-с дээш байдаг.


 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.