У.Хүрэлсүх: Хүн бүр хичээж чадвал энэ удаад ч бид чадна

У.Хүрэлсүх: Хүн бүр хичээж чадвал энэ удаад ч бид чадна

Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх ХӨСҮТ, Цэргийн госпитал, Нэгдүгээр төв эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч эмнэлгийн ажилтнуудтай уулзлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Бид H1N1, SARS, Эбола гэх мэт олон улс дамнасан олон халдварт өвчинүүдийг амжилттай давж гарч чадаж байсан. Хэдийгээр манай орон ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдож байгаа ч эрүүл мэндийн салбарынхан маань бүгд л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгааг харахад урамтай байна. Аюулт вирусын эсрэг хичээл зүтгэл гаргаж байгаа ХҮН БҮХЭНД Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ТАЛАРХАЛ илэрхийлье" хэмээн онцоллоо.


Тэгвэл өнөөдрийн байдлаар ХӨСҮТ 200 ор тусгаарлан ажиллах нөөцтэй бэлэн байдалтай байна. Цэргийн госпитал 2-4 цагийн дотор 570 ор нүүлгэн шилжүүлэх боломжтой бэлэн байдалд ажиллаж байна. Улсын төв нэгдүгээр эмнэлэг 65 ор эмнэлэгийн хэрэгсэл тусгаарлан бэлэн байдалтай ажиллаж байна.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.