Өмнөд Солонгосын нэгэн эр дроноор секс бичлэг хийдэг байжээ

Өмнөд Солонгосын нэгэн эр дроноор секс бичлэг хийдэг байжээ

Өмнөд Солонгосын Бусан хотын харьяат 40 настай нэгэн эр хувийн орон сууцны хороололд дроноор секс бичлэг хийдэг байсан нь илэрч улмаар цагдаа нар саатуулжээ.

Мөн түүнтэй хамт бичлэг үйлддэг байсан өөр нэг эрийг саатуулсан байна.

Баривчлагдсан этгээд батлан даалтад гарах хүсэлтээ Бусан хотын Намбу дүүргийн цагдаагийн газарт гаргажээ.

Дээрх этгээдүүд есдүгээр сарын 10-наас хойш нийт гурван удаа Бусан хотын Намбү дүүргийн орон сууцны хороололд бичлэг үйлдсэн байна.

Дроныг хураан авахад тухайн орон сууцны хороололд амьдардаг хэд, хэдэн гэр бүлийн секс бичлэгийг илрүүлжээ.

Одоогоор тэдэнд нууцаар бэлгийн хүслээ хангах зорилгоор бичлэг үйлдсэн, нисэх төхөөрөмжийг олон нийтийн талбайд зөвшөөрөлгүй нисгэсэн гэсэн хоёр хэрэг төлөвлөж буй аж.

Бусан хотын Намбү дүүргийн цагдаагийн газар дээрх хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.