Н.Түвшинбаяр Монголын Крикетийн Холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзав

Н.Түвшинбаяр Монголын Крикетийн Холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзав

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Монголын крикетийн холбооны ерөнхийлөгч Г.Баттулга, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Түвшин, холбооны ахлах дасгалжуулагч Ж.Даваасүрэн, хамтын ажиллагаа, хөгжлийн комиссын гишүүн Минту Кумар /Бангладеш улсын иргэн/, Хитэш Упадхаяа /Энэтхэг улсын иргэн/ нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар Н.Түвшинбаяр, МҮОХ-ны одоогийн үйл ажиллагаа, Монгол Улсад спортын заал танхимын хүрэлцээ, бүтээн байгуулалт, хэтийн төлөвлөлтийн талаарх яриаг өрнүүлсэн бөгөөд крикетийн холбоог дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Монголын крикетийн холбоо нь анх нийслэлийн 34 дүгээр сургууль дээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд улсын бүртгэлд 2007 онд бүртгүүлж 2010 оноос сургалт, бэлтгэл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж.

Тэд нийт зургаан аймаг нийслэлийн таван дүүрэгт сургалт зохион байгуулан хот, улсын чанартай уралдаан тэмцээнүүдийг залуучууд, насанд хүрэгчдийн дунд зохион байгуулсаар байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.