Солонгосын тэгбэ үйлчилгээний газрууд ачааллаа дийлэхгүй байна

Солонгосын тэгбэ үйлчилгээний газрууд ачааллаа дийлэхгүй байна

Солонгос улсад Короно Вирус болон ургацын баяртай холбоотойгоор хамгийн ихээр ачаалал, асуудал дагуулж буй газрууд нэг бол Тэгбэ хүргэлтийн үйлчилгээний байгууллага юм. Захиалсан бараа бүтээгдэхүүнээ  цаг тухайд нь авч амжихгүй, хэзээ хүлээж авах нь тодорхойгүй байгаадаа бухимдаж буй үйлчлэгчид цахим хэрэгслэлээр тасралтгүй гомдол мэдүүлсээр байна.

 CJ대한통운  тэгбэ үйлчилгээний газраас ургацын баяртай холбоотойгоор ачаалал эрс ихэссэн төдийгүй ажлын ачаалал, Корона вируснаас болж ажиллах хүчний хомсдол гэх мэт асуудалууд гарч хүргэлтийн үйлчилгээ нилээд удааширч буйг тайлбарч үйлчлүүлэгчидээсээ уучлалт хүссэн байна.

Мөн 2020 онд нийт тэгбэ хүргэлтийн 8 ажилтан ажлын байран дээрээ амь насаа алдсан бөгөөд талийгаачдад эмгэнэл илэрхийлэн энэ сарын 17,24 ний өдрүүдэд ажил хийхгүй хэмээн тэгбэ үйлчилгээний хөдөлмөрийн бодлогын хорооноос мэдэгдэл хийжээ.

Эх сурвалж: 네이버뉴스

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.