Арилжааны банкууд 16:00 цаг хүртэл ажиллахаар боллоо
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд олон хүн цугласан газраар иргэдийг явахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй. Тэгвэл банкууд ажлын цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулж, гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын цагаа богиносгохоор болжээ.
Тухайлбал, Хаан банкны ихэнх салбар тооцооны төвүүд Даваа-Баасан гаригт 09:00-16:00 хүртэл ажиллах шинэ хуваарь гаргалаа.
Харин "Нарантуул" худалдааны төвийн зүүн хаалганаас өргөтгөл рүү орох замд байрлалтай "Их зах" тооцооны төв Мягмар, Бямба гарагт ажиллахгүй. Бусад өдөр 10:00-17:00 цагийн хооронд ажиллах аж.
"Нарантуул" худалдааны төвийн дотор /"Баялаг ундраа" дотор зүүн талдаа нэг давхарт байрладаг/ "Нарантуул" тооцооны төв Мягмар, Ням гарагт амарч, бусад өдөр 10.00-17.00 цагийн хооронд ажиллах юм байна.
Мөн Хас, Голомт, Төрийн банк ч ажлын цагийн хуваариа 16:00 цаг хүртэл болгож түр өөрчилжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.