“Эрдэнэс” бондыг гаргах бэлтгэл ажил ДУУСЖЭЭ

“Эрдэнэс” бондыг гаргах бэлтгэл ажил ДУУСЖЭЭ

Иргэний тэтгэвэр барьцаасан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөхөд зарцуулах “Эрдэнэс” бондыг дотоодын зах зээл дээр гаргах бэлтгэл ажил дуусжээ.

Иргэдийн зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийг УИХ өнгөрсөн сарын 10-ны өдөр баталсан билээ. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтдээ нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 228.6 мянган тэтгэвэр авагч иргэн 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан.

Түүнчлэн “Эрдэнэс” бондоор босгосон хөрөнгөөр 228 мянган иргэний зургаа хүртэлх сая төгрөгийн зээлийг тэглэж, 192 мянган ахмад настанд нэг сая төгрөгийн эрхийн бичиг, нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй 44 мянган ахмадад зээлийн үлдсэн төлбөрөөс үүссэн зөрүүг мөнгөжүүлэх эрхийн бичиг олгохоор шуурхайлан ажиллаж байна  “Эрдэнэс Монгол” ХХК-иас мэдээллээ.  Энэхүү бонд гаргахад Хөгжлийн банк баталгаа гаргах юм.

Нэг тонн алт, 800 тонн мөнгөний нөөцтэй Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар 2.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олох эдийн засгийн тооцоолол гарчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.