ОХУ: Хятад иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй

ОХУ-ын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-ын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг түр хугацаанд хориглолоо.
Ингэснээр ОХУ-ын нутаг дэвсгэрт хятадын иргэд хувийн болон боловсрол, аялал жуулчлал, хөдөлмөр эрхлэх зорилгоор хил нэвтрэхгүй болж байгаа юм.
Засгийн газрын шийдвэр хоёрдугаар сарын 18-ны шөнө дунд ОХУ-ын бүх хилийн боомтуудад хүрэх бөгөөд хоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн бүрэн хэрэгжиж эхлэх аж.
ОХУ-д ирэх жуулчдын дийлэнхийг БНХАУ-ын иргэд эзэлдэг бөгөөд хоёр улсын аялал жуулчлалын харилцаа сүүлийн үед бэхжиж байсан билээ.
Эх сурвалж: BI
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.