Корона вирусийн халдвар авсан хүмүүсийн тоо өссөөр байна
БНСУ-д корона вирусийн халдвар авсан иргэний тоо 31 болж нэмэгдсэн байна. Өчигдрийн байдлаар корона вирусийн халдвар авсан иргэн 30 байсан бол өнөөдөр /2020.02.18/ өглөөний 9 цагийн байдлаар 63 настай иргэн корона вирусийн халдвар авсан нь тодорхой болж 31 дахь халдвар авсан иргэн болсон байна. Одоогийн байдлаар тус иргэн нь Дэгү хотын эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байгаа аж. Мөн өнөөдөр 12 болон 14 дахь халдвар авсан иргэд эмчлэгдэж эмнэлгээс гарсан бөгөөд нийт 13 өвчтөн бүрэн эдгэрэн эмнэлгээс гарсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.