Хонконгт коронавирусийн улмаас хоёр дахь хүн амиа алдлаа
БНХАУ-ын Тусгай захиргааны бүс нутаг Хонконгт коронавирусийн халдварын улмаас дахин нэг хүн амиа алдлаа.
Дээрх өвчтөн Маргарет гүнжийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ийнхүү амьсгал хураасан байна. Одоогоор хоёр долоо хоногийн өмнө хэвтэн эмчлүүлсэн түүний бие өчигдрөөс эхлэн гэнэт мууджээ.
Ийнхүү Хонконгийн нутагт хоёр дахь хүн коронавирусийн улмаас амиа алдаж байгаа юм. Хамгийн анх амиа алдсан хүн нь 39 настай уушгины архаг үрэвсэл нь шинэ вирусийн халдвартай хавсарч ийнхүү амьсгал хураасан гэж Хонконгийн Эрүүл мэндийн газраас мэдэгдсэн билээ.
Одоогийн байдлаар Хонконгт коронавирусийн халдвартай нь тогтоогдсон 62 өвчтөн байгаа бөгөөд хоёр хүн амиа алдаад байна.
Эх сурвалж: CNA
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.