В.Путин Х.Нурмагомедовт баяр хүргэжээ

В.Путин Х.Нурмагомедовт баяр хүргэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бямба гарагт болсон тулаанд ялалт байгуулсанд нь холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедовт баяр хүргэжээ. Энэ тухай ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна.

Өнгөрсөн бямба гарагт Х.Нурмагомедов Америкийн тамирчин Жастин Гэжитэй хийсэн тулаанд боох мэхээр ялж, “UFC”-гийн хөнгөн жингийн аваргын цолыг гурав дахь удаагаа хамгаалсан юм. Тулааны төгсгөлд Х.Нурмагомедов мэргэжлийн замналаа өндөрлөнө гэдгээ мэдэгдсэн байна.

Өдгөө 32 настай Оросын тамирчин Х.Нурмагомедов холимог тулааны урлагт 29 удаа хүчээ үзэхдээ нэг ч ялагдал хүлээгээгүй юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.