Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

2020 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд ихэнх нутгаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 30-нд баруун аймгуудын нутгаар, 31-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг хүйтэрнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.