6 хувийн зээл үр дүнд нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгоод байна.

6 хувийн зээл үр дүнд нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгоод байна.

Дэлхий даяар цар тахлын хүнд нөхцөлд улс орны эдийн засаг уналттай, төсвийн орлого буурсан энэ цаг үед Засгийн газар, Монгол банк болон Арилжааны банкууд хамтран орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт оруулж 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авах зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон.

Уг шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш аравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгоод байна.

Тус санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкуудаас тус тус биелүүлээд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.