Сөүл рүү ЗУРГАА Токио руу ХОЁР удаа нислэг үйлдэнэ

Сөүл рүү ЗУРГАА Токио руу ХОЁР удаа нислэг үйлдэнэ

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр хийсэн мэдээлэлдээ “2019 оны нэгдүгээр сараас хойш 26192 иргэнээ татан авлаа. Агаарын тээврээр 91 улсаас 19611 иргэнийг, газраар буюу Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор 6581 иргэнээ татан авлаа. Өнөө орой Токиогийн онгоцоор 210 иргэн ирнэ. Токиогийн онгоц тусгай үүргийн 100 дахь нислэг болж байна” гэлээ.

УОК-оос гаргасан хуваарийн дагуу ирэх арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэх аж. Зургаан нислэгийг Сөүл рүү, хоёр нислэгийг Токио руу хийх гэнэ.

Мөн ирэх сарын 19-нд Франкфурт руу, 6-нд Алматы руу тусгай үүргийн нислэг хийх аж. Турк улс руу нислэг үйлдэж иргэдээ авчрахаар ярьж байгаа ч нислэгийн тов гараагүй байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дотоод хэргийн их сургуулийн ажил байдалтай танилцлаа 2020-10-28

Өсвөрийн шатарчид улсын аваргын төлөө өрсөлдөж эхэллээ 2020-10-28

Монгол Улсад коронавирусний халдварын 340 тохиолдол батлагдсанаас 312 нь эдгэрсэн 2020-10-28

ЗГ: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгав 2020-10-28

ЗГ: Агаарын тээвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх талаар судална 2020-10-28

Сөүл рүү ЗУРГАА Токио руу ХОЁР удаа нислэг үйлдэнэ 2020-10-28

ЗГ: Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ 2020-10-28

Төрийн албаны шалгалт өгөхөөр 16 мянган иргэн бүртгүүлжээ 2020-10-28

Монголын цэргүүд олон улсын сургуулилалтад оролцохоор ОХУ-д очжээ 2020-10-28

Нийслэлийн Цэргийн штабын даргаар Ц.Анхбаярыг томиллоо 2020-10-28

ИЦББХ: Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ 2020-10-28