Тэргэнцэртэй иргэдийн эрх ашгийг хамгаалах санамж бичиг байгуулав

Тэргэнцэртэй иргэдийн эрх ашгийг хамгаалах санамж бичиг байгуулав

ШӨХТГ Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоотой хамтран ажиллах санамж бичгийг энэ сарын 26-нд байгууллаа.

Санамж бичгийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа тэргэнцэртэй иргэдэд тэгш боломж олгосон, хүний эрхийг дээдэлсэн, хүртээмжтэй, аюулгүй орчин, нийгмийн үйлчилгээг бий болгох аж.

Тодруулбал, эдгээр иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр бусдын адил зорчиход холбогдох хүмүүсийн анхаарлыг хандуулж, тодорхой шийдэлд хүрэхэд туслах, мөн эрүүл мэнд нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээг тэдгээр иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар зохицуулах арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлж, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшний хүмүүст мэдэгдэж, дэмжиж ажиллахад чиглэжээ.

Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд бусдын адил оролцох эрхийг хамгаалах, холбогдох хууль журмыг боловсронгуй болгоход хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.