ЭМГЭНЭЛ: "Петровис" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл таалал төгсжээ

ЭМГЭНЭЛ: "Петровис" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл таалал төгсжээ

Монголын бизнесийн салбарын шилдэг удирдагчдын нэг, "Петровис" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл өвчний улмаас таалал төгсжээ. 

Тэрбээр ХБНГУ-д эмчилгээ хийлгэж байсан аж. 

Ж.Оюунгэрэл нь ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн ба 1979 оноос эзэмшсэн мэргэжлээрээ улсын байгууллагуудад ажиллажээ. Улмаар 1990-1992 онд Нефть, импорт хангамж нэгтгэлийн Ерөнхий захирал, 1992-1996 онд "НИК" ХХК-д Ерөнхий захирлыг албыг хашиж, 1996 оноос хойш "Петровис" ХХК-ийн ТУЗ-ийн даргаар тус тус ажиллажээ.  

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.