ЭМЯ: Коронавирусний халдвар шинээр 6 бүртгэгдлээ

ЭМЯ: Коронавирусний халдвар шинээр 6 бүртгэгдлээ

ЭМЯ-ны мэдээллээр манай улсад хийсэн "COVID-19"-ийн шинжилгээнд өнөөдрийн байдлаар 89.325 хүн хамрагдаад байна. Өнөөдрийн байдлаар 33 хүн эмчлэгдэж байгаагаас 24 нь хөнгөн, 9 нь хүндэвтэр байдалд байна. Өнөөдөр халдварын 6 тохиолдод нэмэгдэж, бүртгэгдсэн тохиолдол 346 болоод буй талаар ЭМЯ албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. Нэг ёсондоо манай улсад зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 346 болоод байна. 6 тохиолдол хаанаас ирсэн хүмүүсээс илэрч бүртгэсэн талаар ЭМЯ-наас одоогийн байдлаар тодорхой мэдээлэл хийгээгүй байна. 

Хамгийн сүүлд манай улсад Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 90 хүн эх орондоо ирсэн юм. Тэдний 3 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 2 нь жирэмсэн, 8 нь оюутан, 44 нь санхүүгийн гачигдалтай, 33 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байв. Тэднийг ХӨСҮТ, ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Эрхэс” зочид буудалд тусгаарлаад байгаа юм. 

Өнгөрсөн хугацаанд ОХУ-аас орж ирсэн 30 жолоочоос халдвар илэрсэн бөгөөд хамгийн сүүлд Цагааннуурын боомтоор орж ирсэн хоёр орос жолооч халдвар авсан нь тогтоогдсон. Тиймээс Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо боомтыг 11 дүгээр сарын 2-ноос 21 хоногийн хугацаанд түр хаахаар Засгийн газрын шийдвэр гараад байна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.