Улсын санд худалдан авах бүтээлүүд 11 дүгээр сарын 14-нд тодорно
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авах журам”–ын хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилладаг. Энэ жил 11 хөгжмийн зохиолч бүтээлээ ирүүлжээ. Эдгээр хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүд 2020 оны 11 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд Улсын Филармонийн концертын танхимд 16.00 цагаас тоглогдоно.
Энэ жилийн тухайд шилдэг бүтээл шалгаруулах үйл ажиллагаа нь мэргэжлийн зөвлөлөөс гадна хөгжим судлаачдыг идэвхтэй татан оролцуулж байгаагаараа онцлог. Судлаачдыг идэвхжүүлэх, шүүмж бичих сэдлийг өрнүүлэх нь хөгжмийн урлагт дэвшил ололтыг дагуулдаг сайн талтай.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас энэ онд 1993-2018 онд Улсын санд худалдан авсан нийт 200 гаруй хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүдийг судлан тодруулж, бүртгэлийг баяжуулсан ба тухайн хөгжмийн бүтээлүүдээр цахим сан үүсгэх мөн бүтээлийн ашиглалтыг сайжруулах төслийг 2021 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Улсын санд худалдан авах бүтээлүүд 2020 оны 11 дүгээр сарын 14-нд тодорно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.