Хубэй муж руу эмнэлгийн 32 мянга гаруй ажилтныг илгээжээ

Хубэй муж руу эмнэлгийн 32 мянга гаруй ажилтныг илгээжээ

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадад дэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдварын голомт болох Хубэй муж руу лхагва гарагийн байдлаар эмнэлгийн 32 мянга гаруй ажилтныг илгээсэн гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс пүрэв гарагт мэдээлжээ.


Бээжин хотноо өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Үндэсний эрүүл мэндийн комиссын хэвлэлийн төлөөлөгч Ми Фэний мэдээлснээр, Хятадын өнцөг булан бүрээс нийт 278 багийн 32395 эмнэлгийн ажилтан вирусний халдвартай тэмцэх зорилгоор Хубэй мужийг зорьсон ажээ.


Хятадад лхагва гарагийн оройн байдлаар коронавирусний халдварын 74576 тохиолдол бүртгэгдэж, 2118 хүн нас барсан бол 16155 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.