БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр 125-аар нэмэгдэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 11 дүгээр сарын 05-ны 00.00 цагийн байдлаар 125-аар нэмэгдэж нийт 27050-д хүрэв. Шинээр илэрсэн 125 тохиолдлын 17 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 24735 (+119) иргэн эдгэрсэн бол 475 (+1) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 2,673,706 (+11446) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 2,621,594 (+10514) иргэний хариу сөрөг гарч 25,062 (+807) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 1,840 (+5) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.