Өнөөдрөөс 6700 төрийн албан хаагч ээлжээр ЭРГҮҮЛ хийж эхэллээ

Өнөөдрөөс 6700 төрийн албан хаагч ээлжээр ЭРГҮҮЛ хийж эхэллээ

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгийн мэдээлснээр өнөөдрөөс /2020.02.20/ нийслэлийн хэмжээнд “Эргүүл” арга хэмжээг эхлүүлжээ.

Үүнд нутгийн захиргааны 71 байгууллагын 6700 гаруй төрийн албан хаагч явган эргүүл хийн ажиллаж байна. Үүн дээр нэмэгдээд дүүргүүдийн төр захиргааны байгууллагын албан хаагчид нэмэлтээр хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэх аж.

Эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчид дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэх ба иргэдэд нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлсээ хаяхгүй, ил задгай бие засахгүй соёлч байхыг уриалж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тараах ажээ. 

Түүнчлэн эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчид зах худалдааны төвүүдэд чанга яригчийг ашиглан иргэдэд амны хаалтаа зүүх шаардлагыг тавьж, сэрэмжлүүлэг мэдээг хүргэж ирэх дөрөвдүгээр сарын 1-н хүртэл ажиллах аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.