Халдвар илэрсэн сувилагч БНСУ-аас 8-р сард ирсэн

Халдвар илэрсэн сувилагч БНСУ-аас 8-р сард ирсэн

Улсын Онцгой комисс ээлжит өнөөдөр 10:00 цагаас эхлэн хуралдаж дууслаа. Хурлаар коронавирусний халдвар, хамгааллын дэглэмтэй холбоотой асуудлыг авч хэлэлцсэн юм.

Энэ үеэр ЭМЯ-наас мэдээлэл өглөө.

“Коронавирусний халдвар авсан сувилагч ХӨСҮТ дотор халдвар аваагүй байх магадлалтай. Тэр хүн наймдугаар сард Өмнөд Солонгосоос ирсэн. 21 хоног тусгаарлагдаж гараад ажилдаа ороод нэг сар болсон байсан. Түүнийг хаана халдвар авсныг тогтоохоор бид ажиллаж байна. Эмнэлгийн камеруудыг шүүж байгаа. Иргэд дунд өнгөрсөн жил манайд ковид орж ирсэн байх гэсэн таамаглал, яриа их байна. Бид өнгөрсөн жилийн цусны нөөцийг шалгаж үзлээ. 6000 хүний цуснаас халдвар илрээгүй тул өнгөрсөн жил орж ирсэн гэдэг нь худлаа шүү. Бид Баян-Өлгийд тандалт, судалгаа хийлээ. Тэнд Казахстанаас ирсэн хоёр хүнээс эсрэг биет илэрсэн. Энэ бол ковид биш” гэж мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.