С.Одонтуяа: Тэтгэврийг 500.000 болгох хуулиар Засгийн газарт хүсэлт хүргүүлсэн
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2020.11.09/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга Д.Ганбат, дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийв.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат "Өнөөдрийн 500 мянган төгрөг гэдэг бол 150-хан ам.доллар л болно. Зарим иргэн 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Нийт 275 мянган ахмад байдаг. Тэтгэврийг 500 мянган төгрөг болгох хуулийн төслийг өргөн барих ажил үргэлжилж байна" гэв.
Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Засгийн газраас санал авахаар хүсэлт хүргүүлсэн. Одоогоор санал нь ирээгүй байна. Үүнийг ирэхээр нь дахин бүлгээр хэлэлцэж, мэдээлэл өгнө. Өнөөдөр 275 мянган иргэн 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Нийт 400 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас олох зэргээ олох зорилготой байгаа юм" хэмээн нэмэлт мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.