“Спутник V"-гээр тариулсан гурван хүнээс халдвар илэрчээ

“Спутник V"-гээр тариулсан гурван хүнээс халдвар илэрчээ

ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улс "Спутник V" вакцинаар тариулсан гурван эмчийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ. Энэ тухай тус бүс нутгийн хэвлэл мэдээллийн газар мэдээлсэн байна.

Эхний ээлжийн 42 багц вакциныг Алтайн хязгаар хүлээж авсан тухай өмнө нь мэдээлсэн байна. Хоёрдугаар ээлжийн хоёр мянган тун вакциныг 2021 оны нэгдүгээр улиралд Алтайн хязгаарт хүргэх тухай 10 дугаар сарын 5-нд мэдээлжээ.

"Алтайн хязгаарт коронавирусний эсрэг "Спутник V" вакцинаар хамгийн түрүүнд тариулсан 42 эмчийн гурваас нь халдвар илэрлээ. Эмч нарыг вакцинжуулалтад хамруулахад дархлаа тогтож амжаагүй байх магадлалтай юм. Гурван эмчээс халдвар илэрсэн нь ийм л шалтгаантай байх боломжтой юм” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Вакцин хөгжүүлэгчдийн мэдээлж буйгаар, эхний тарилгыг хийснээс хойш гурван долоо хоногийн дараа хоёр дахь тарилгыг хийх ёстой аж. Хоёр тарилгыг хийсний дараах гурван долоо хоногийн хугацаанд дархлаа тогтох үйл явц явагддаг учир ийм хугацааны дараа л вакцин үйлчилж, халдварын эсрэг хамгаалалттай болох аж.  

Алтайн хязгаарын шуурхай штабын мэдээлснээр, өнгөрсөн хоногт тус бүс нутагт халдварын 234 шинэ тохиолдол бүртгэгдэж, цар тахал дэгдэж эхэлснээс хойш нийт тохиолдол 21499 болсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.