Төрийн үйлчилгээг цахимаар авахыг зөвлөв
“Covid-19” цар тахлын халдвар авсан хүний тоо нэмэгдэж байгаа учир иргэд, аж ахуй нэгж байгууллага төрийн үйлчилгээг цахимаар авахыг НИТХ-ын хэвлэлийн албанаас зөвлөлөө.
Төрийн 181 үйлчилгээг www.e-mongolia.mn системээр авах боломжтой. Тус системийг цахим сайт болон гар утасны аппликейшн хэлбэрээр ашиглаж болно.
Аль ч үүрэн холбооны операторын хэрэглэгч E-Mongolia цахим системд нэвтрэх, ашиглахад үнэ төлбөргүй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.