Үндэсний бөхийн барилдаанууд цуцлагдав

Үндэсний бөхийн барилдаанууд цуцлагдав

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж 11 дүгээр сарын 12-17-нд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд бүх нийтээр шилжих буюу хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргасан учраас товлогдоод байсан үндэсний бөхийн барилдаануудыг цуцлав.

Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын 16-нд 14 цагаас "Буянт-Ухаа"спортын ордонд болох Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол Бахархалын өдөрт зориулсан, улс аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан цуцлагдлаа. Мөн 11 дүгээр сарын 12-ны өдөр товлогдсон Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойд зориулсан барилдааныг Төрийн ёслолын албанаас Монгол бахархлын өдрийн барилдаантай хамтатгахаар шийдвэрлээд байсан юм.

Түүнчлэн өнөөдөр Бөхийн өргөөнд болох МҮБХ-ны тэргүүлэгчид, бөхчүүд, багш нарын нээлттэй уулзалт тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.