ОХУ иргэдээ ирэх оны нэгдүгээр сард вакцинжуулалтад олноор нь хамруулна

ОХУ иргэдээ ирэх оны нэгдүгээр сард вакцинжуулалтад олноор нь хамруулна

Оросын иргэдийг эрхэлж буй ажил мэргэжлээс нь үл хамааран бүгдийг нь "Спутник V"-гийн вакцинжуулалтад ирэх оны 1, 2 дугаар сараас буюу үйлдвэрлэлийн хэмжээ сард 5-6 сая тунд хүрэх үед хамруулж эхлэх төлөвтэй байна. Энэ тухай ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Н.Ф. Гамалеягийн нэрэмжит Тахал судлал, микро биологийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Александр Гинцбург мэдэгдсэн байна. 

Оны эцэс гэхэд ОХУ "Спутник V" вакцинаас сард 2 сая тунг үйлдвэрлэхийг зорьж байгаа бол ирэх 4 дүгээр сараас 6 хүртэлх сая тунг гаргахыг зорьж байгаа тухай өмнө нь тус улсын Шадар сайд Татьяна Голикова мэдэгдсэн байна.

Бүртгэлийн дараах туршилт

"Спутник V" вакцины бүртгэлийн дараах туршилт 2021 оны 5, 6 дугаар сард дуусаж магадгүй хэмээн Гинцбург мэдэгджээ.

"Спутник V" вакцины гуравдугаар шатны эмнэлзүйн туршилтын эхний завсрын дүн шинжилгээний дүнд үр дүнтэй байдал нь 92 хувьд хүрчээ. Түүнчлэн эмнэлзүйн туршилтаас гадуур вакцинаар тариулсан сайн дурын 10 мянган хүнийг ажиглахад вакцины үр дүнтэй байдал 90 гаруй хувьд байгааг харуулжээ.

Эрсдэлт бүлгээс 45-50 мянган хүн тариулжээ

Одоогоор эмнэлгийн ажилтнууд зэрэг эрсдэлт бүлгийн 45-50 мянга орчим иргэн "Спутник V" вакцинаар тариулаад байгаа аж.

Улаан бүсэд ажилладаг эмч нар болох эрсдэлт бүлэгт багтдаг хүмүүсийг вакцинжуулалтад олноор нь хамруулж байна хэмээн Гинцбург мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.