Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 52 сая давлаа
Дэлхий даяар шинэ төрлийн коронавирусний халдвар авсан тохиолдлын тоо пүрэв гарагт 52 сая давсныг олон улсын байгууллагууд, холбооны улсын болон орон нутгийн эрх баригчдын мэдээлэлд үндэслэн тооцооллоо хийж буй АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлэл харуулжээ.
Тус их сургуулиас мэдээлснээр, дэлхий даяар халдвар авсан хүний тоо одоо 52 041 515 байгаа бол 1 282 184 хүн нас барж, 33 870 032 хүн халдвараас эдгэрчээ. Халдварын хамгийн олон буюу 10 392 702 тохиолдол АНУ-д илэрсэн байна. Тус улсад нийт 241 047 хүн коронавирусний халдвар авсны улмаас нас барсан бол 3 997 175 хүн эдгэрчээ. Халдварын тохиолдлын тоогоор АНУ-ын дараа Энэтхэг улс орж байна. Энэтхэгт 8 636 011 тохиолдол бүртгэгдэж, 127 571 хүн нас барсан бол 8 013 783 өвчтөн эдгэрсэн байна. Гуравдугаарт, 5 747 660 хүн халдвар авснаас 163 368 нь нас барж, 5 222 937 нь эдгэрсэн Бразил улс орж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.