ДОРНЫН ЗУРХАЙ: Хишиг даллага дуудуулахад сайн хэмээжээ

ДОРНЫН ЗУРХАЙ: Хишиг даллага дуудуулахад сайн хэмээжээ

Өнөөдөр аргын тооллын 2020 оны 11 дүгээр сарын 15. Адъяа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын битүүн. Ням гараг. Хонгорцог одтой, есөн улаан мэнгэтэй, хар нохой өдөр.

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Төмөр

Өдрийн наран 7 цаг 59 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.