"Чингис хаан" одонг энэ жил олгохгүй
Цар тахлын улмаас энэ жил Төрийн дээд шагнал, тэргүүлэх зэргийн одон "Чингис хаан" одон гардуулахгүй.
Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархалын өдөр өнөөдөр тохиож буй. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Төрийн дээд шагнал "Чингис хаан" тэргүүлэх зэргийн одонгоор шагнадаг уламжлалтай.
Гэвч Монгол Улсад дотоодод коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газраас ирэх сарын 1 хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжих шийдвэр гаргасан. Тиймээс энэ хугацаанд олон нийтийн ажил зохион байгуулахгы хориглож, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм.
Ташрамд дурдахад өнгөрсөн хугацаанд "Чингис хаан" одонг 2012 оноос хойш нийт 11 эрхэм, 1 хамтлаг хүртээд байгаа юм. Ноднин тус одонг байгууллага, хамт олонд олгож болох журам гаргаж, "The Hu" хамтлагийг шагнаж байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.