Японд эзэн хааны гэр бүлийг оролцуулсан арга хэмжээг цуцалж магадгүй
Уламжлал болгон зохион байгуулагддаг эзэн хааны гэр бүлийг оролцуулсан шинэ жилийн арга хэмжээг коронавирусний цар тахлын улмаас Японд цуцлах асуудлыг хэлэлцэж байна.
Жил бүрийн нэгдүгээр сарын эхний өдрүүдэд Японы хэдэн арван мянган оршин суугч хааны удмын хосыг харахаар эзэн хааны ордны өмнө цуглардаг байна. Энэ өдөр эзэн хаан, хатан хаанаас гадна эзэн хааны гэр бүлийн бусад гишүүн тагтан дээр гарч, цугласан олонтой мэндчилдэг байна. Хамгийн сүүлд уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээг эзэн хаан Хирохито нас барсантай холбогдуулан гурван өдрийн гашуудал зарласны улмаас 1990 онд цуцалж байжээ.
Япон улсад сүүлийн долоо хоногуудад халдварын арван мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Коронавирусний халдварын гурав дахь давлагаа дэгдсэн байж магадгүй гэж орон нутгийн эрх баригчид үзэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.