Цахим болон теле хичээл өнөөдөр орохгүй

Цахим болон теле хичээл өнөөдөр орохгүй

Бүх нийтээр амрах өдөр тул өнөөдөр цахим болон теле хичээл орохгүйг БШУЯ-ны цахим хуудсанд мэдээлжээ. Харин баасан гарагийн хичээлийг MNB сувгаар давтан үзүүлэх юм байна. 

Монгол Улсад дотоодод коронавирусний халдварын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн. Үүнтэй холбогдуулан сурагчдын хичээлийг цахим болон теле сувгаар дамжуулж байгаа юм.

Ташрамд дурдахад, их эзэн богд Чингис хаан мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.