ОХУ-д халдварын улмаас өдөрт нас барсан хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

ОХУ-д халдварын улмаас өдөрт нас барсан хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

ОХУ-д коронавирусний халдвар авсны улмаас нас барсан тохиолдлын тоо нэг өдрийн дотор 442-оор нэмэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол юм. Халдварын улмаас нийтдээ 33931 өвчтөн нас барлаа гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлэв.

Коронавирусний халдвараас эдгэрсэн өвчтөний тоо нэг өдрийн дотор 22055-аар нэмэгдсэн нь мөн л цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Нийтдээ 1475904 хүн халдвараас эдгэрсэн байна. Шуурхай штабаас мэдээлснээр, халдвар авсан хүмүүсийн дунд эдгэрсэн тохиолдлын эзлэх хувь 74.9 болж нэмэгджээ.

ОХУ-д коронавирусний халдвар авсан нь батлагдсан тохиолдлын тоо нэг өдрийн дотор 22410-аар нэмэгдэж, 1971013-т хүрсэн байна. Өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо дөрөв дэх өдрөө дараалан 22000 давжээ.  Гэхдээ идэвхтэй гэж нэрлэгддэг тохиолдлуудын тоо, өөрөөр хэлбэл яг одоо эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн тоо 9 дүгээр сарын 17-ноос хойш 461265-аас 461178 болж анх удаа буурчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.