С.Сүх-Очир: COVID19 вакцинд яарах хэрэггүй!

С.Сүх-Очир: COVID19 вакцинд яарах хэрэггүй!

COVID19 вакцинд яарах хэрэггүй!

Шинээр гарч байгаа COVID19-ийн вакциныг гэрээлэхээр яарахгүй байгаа БНСУ-ын Засгийн газрын байр суурийн талаар

АНУ-ын WALLSTREET JOURNAL(WSJ) 2020 оны 11-р сарын 18-ны өдөр "БНСУ-ын Засгийн газар Шинэ төрлийн Корона вирусний вакцины үнэ тогтворжтол, мөн чанар нь баталгаажтал хүлээж чадах улс" гарчигтай нийтлэл гаргажээ.

Дэлхий дахинд шинэ вакцинууд гарч байгаатай холбогдуулж АНУ, Европын холбоо зэрэг улс орнууд яаран сандран гэрээ байгуулахаар чичирч байхад тэд хүлээцтэй хандаж байгаа талаар мэдээлжээ.

Япон, АНУ, ЕХ зэрэг улс орнууд ирэх жилийн эхээр вакцинжуулалт хийхээр төлөвлөж байтал, БНСУ 2021 оны сүүлчээр төлөвлөж байгаа аж.

БНСУ-ын Засгийн газар цар тахлын дэгдэлтийг зөв удирдлагаар барьж чадаж байгаа бөгөөд вакцины сөрөг нөлөөг ажиглах шаардлагатай хэмээн үзсэн байна.

"Халдвар авагсдын тоог харьцангүй бага тоонд барьж чадаж байхад яарч вакцинжуулалт хийх шаардлага байхгүй" гэж Олон улсын вакцин судлалын хүрээлэнгийн дарга Ий Чорүү байр сууриа илэрхийлж байсан.

БНСУ-ын Засгийн газар хорио цээрийн хатуу дэглэм тогтоохгүйгээр халдвар авсан иргэдийн орон сууц, хорооллын хэмжээнд хөдөлгөөнийг хэсэгчлэн хорьж, гэрээсээ гарахгүй иргэдэд хүргэлтээр хоол хүнсийг нь тээвэрлэж, зайлшгүй гарах шаардлагатай бол тусгай аппликэйшнээр хүрэх цэгийг тодорхойлуулж, хэрэв эрсдэл гарвал хавьтагч нарыг нэн даруй тогтоож, эртнээс 2 метрийн зай барих хөдөлгөөний улс даяар нэвтрүүлж, маскны борлуулалтын үнэ болон хүртээмжийг тогтворжуулах, эдийн засгийг сэргээхээр зөвхөн дотоодын гэлтгүй хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэдэд хүртэл буцалтгүй мөнгөн болон эрхийн бичгийн тусламж олгох, ажлын байраа хадгалсан аж аухйн нэгжүүдэд урамшуулал олгох, мэдээллийг нэг сувгаар нийтэд хүртээмжтэй хүргэх зэрэг арга хэмжээнүүдийг авч, амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Сүүлийн 6 хоног өдөрт дунджаар 200 орчим хүн шинээр халдвар авснаар бүртгэгдэж байгаа хэдий ч хатуу дэглэмтэй хөл хорио тогтоолгүй, Үндсэн хуулин дахь иргэдийн суурь эрхийг чадахаараа хадгалж байгаа, цар тахалтай зөв бодлогоороо амжилттай тэмцэж буй улс орнуудын нэг юм.

Гадаадын улс орнуудын амжилттай хэрэгжүүлж буй бодлогуудыг зөв нутагшуулах, бусдын алдаан дээр суралцаж, давтахгүй байх замаар бид ч COVID19-тэй амжилттай тэмцэж чадах арга замууд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

А.Ганxуяг: Бидэнд маргааш гэж байгаа, ирээдүй гэж бас байгаа. 2020-11-16

Б.Цогтгэрэл: Г.Ариунбуян генерал санхүү мөнгөн дээр чамбай нарийн итгэж болохоор хүн байна шүү 2020-11-16

Д.Наранбаатар: Улсын онцгой комиссын дэргэд хѳндлѳнгийн Эрдэмтдийн зѳвлѳл байгуулан #КОВИД19 цар тахалтай хамтран тэмцэх тухай уриалга 2020-11-17

Ж.Ганбаатар: Цагдаагийн 350 алба хаагчдийн өрх тус бүрт тавин мянган төгрөгний эрхийн бичиг өглөө 2020-11-18

Ж.Ганбаатар: Цар тахлын эсрэг ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүстээ дэмжлэгээ үргэлжлүүлэн хүргэж байна... 2020-11-19

С.Сүх-Очир: COVID19 вакцинд яарах хэрэггүй! 2020-11-19

Ж.Ганбаатар: 50,000 төгрөгний эрхийн бичгийг хувиасаа дэмжлэг болгон өглөө. 2020-11-20

Эрдэмтдэд гаргалгаа байна уу? 2020-11-20

Эмүжин: Сул байна, сувс шиг байна, Сумъяабазар аа. 2020-11-21

Г.Занданшатар: Залуучууд маань ороо бусгаа энэ цаг үеийг тайвнаар харж нэг ч гэсэн номын хуудас эргүүлж байх нь эргээд өөрт чинь хамгийн том хөрөнгө оруулалт болно. 2020-11-22

MR DO: Монголын иргэд ТУРШИЛТЫН талбар биш! 2020-11-28