БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр 363-аар нэмэгдэж нийт 30017-д хүрэв
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 11 дүгээр сарын 20-ны 00.00 цагийн байдлаар 363-аар нэмэгдэж нийт 30017-д хүрэв. Шинээр илэрсэн 363 тохиолдлын 43 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 26263 (+165) иргэн эдгэрсэн бол 501 (+3) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 2,873,443 (+19600) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 2,795,283 (+16619) иргэний хариу сөрөг гарч 48,143 (+2618) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 3,253 (+195) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.