Баянхонгор аймгийн Баянлиг суманд хоёр удаа газар хөдөлжээ

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн “Хатавчийн-Ам” гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ энэ сарын 21-ний өдрийн 01:52 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Мөн өдрийн 02:58 цагт тус сумын Баян-Аараг багийн “Хатан суудлын тал” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.