АНУ-д энэ сард 3 сая гаруй хүн халдвар авчээ
АНУ-д энэ сард бүртгэгдсэн коронавирусний халдварын шинэ тохиолдол 3 саяыг давж, өмнөх дээд үзүүлэлтийг давлаа гэж Жонс Хопкинсийн их сургууль мэдээлжээ.
Тус их сургуулийн мэдээлснээр, 11 дүгээр сард АНУ-д коронавирусний халдвар авсан нь батлагдсан 3002082 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь гуравдугаар сараас хойш нэг сард илэрсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. Халдварын өмнөх оргил үе долдугаар сард бүртгэгдсэн бөгөөд 1 921 461 хүн халдвар авчээ. Арав, найм, есдүгээр сард нэг сая гаруй хүн коронавирусээр халдварласан байна.
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д нийт 12.16 сая гаруй хүн халдвар авч, 256347 өвчтөн нас баржээ. Тус улс энэ хоёр үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.