ШУУД: Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурал

ШУУД: Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурал

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос  /2020.11.23/  мэдэгдэл хийж байна. 

Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Бодлогын хүүг 2 нэгжээр бууруулж  6 хувьд хүргэх,  Заавал байлгах нөөцийн хэмжээг 2.5 хувиар буулгаж 6 хувьд хүргэхээр шийдвэрлэжээ. 

Мөн зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах зохицуулалтын шийдвэр хэрэгжих хугацааг 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл байхаар тус тус шийдвэрлэжээ.

Сануулахад, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өмнөх хуралдаанаа 2020 оны есдүгээр сарын 14-ний өдөр хийж, Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 8 хувьд хүргэх; Урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх шийдвэр гаргасан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.