УОК-ын шийдвэртэй холбоотой дуудлага 43.9 хувийг эзэлжээ
ЭМЯ-ны мэдээлснээр, “COVID-19” халдвартай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 дугаарт хоногт 3931 дуудлага ирсэн байна. Үүнээс 43.9 хувь нь УОК-ын шийдвэртэй холбоотой, 34.4 хувь нь урьдчилан сэргийлэх чиглэлээр, 0.2 хувь нь сэжигтэй ойрын хавьтлын талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авчээ.
“COVID-19” халдвартай холбоотой зөвлөгөө, мэдээллийг 24 цагийн турш үнэ төлбөргүй 119 дугаарт холбогдон авах боломжтой гэдгийг ЭМЯ-наас санууллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.