Коронавируст халдварын 26 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 26-нд хийсэн шинжилгээгээр 26 хүнд коронавирус илэрчээ.
Нийт 18 031 хүнд коронавирусний шинжилгээ хийсэн бөгөөд Улаанбаатарт 2, Сэлэнгэ аймагт 9, Дархан-Уул аймагт 11, Орхон аймагт 1, Дорноговь аймагт хоёр тохиолдол нэмэгджээ.
ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Улаанбаатар хотод бүртгэгдсэн хоёр тохиолдол өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүүхэд, бариа засалтай холбоотой хавьтал болсон хүн байна” гэдгийг тодотгов.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 738 болж байна. Үүнээс 347 хүн эдгэрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.