Дараах хорооны иргэдийг яаралтай шинжилгээнд хамрагдахыг АНХААРУУЛЖ БАЙНА
Баянгол, Баянзүрх, Сонгинохайран, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нэр дурдагдсан хороо, байрны иргэдийг коронавирус илрүүлэх шинжилгээнд яаралтай хамрагдахыг Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас анхааруулж байна.
ЭМЯ-аас өнөөдөр өгсөн мэдээллээр Улаанбаатар хотод хоёр хүнээс халдвар илэрч нийт 77 тохиолдол болоод байгаа юм. Улаанбаатар хотод долоон дүүргийн 26 хороонд халдварын бүртгэгдээд байна.
- Баянзүрх-25
- Баянгол-21
- Сүхбаатар-12
- Сонгинохайрхан-10
- Хан-Уул-7
- Чингэлтэй-1
- Багануур-1
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.