BTS хамтлагын гишүүд 30 нас хүртлээ армид алба хаахгүй боллоо.

BTS хамтлагын гишүүд 30 нас хүртлээ армид алба хаахгүй боллоо.

БНСУ-ын Үндэсний Ассамблейгаас энэ сарын 1-нд улс орны өмнө онцгой гавьяа байгуулсан дуучин, уран бүтээлчдэд цэргийн албаа хойшлуулах боломж олгох хуулийн төслийг хэлэлцэж, баталжээ. 

Энэ хуулийг ард түмэн “BTS хууль” гэж нэрлэж байгаа. Учир нь BTS хамтлагийн гишүүд “Бүх нийтээр цэргийн алба хаах хууль”-ийн дагуу цэрэгт явах цаг нь ирээд байгаа юм. Гэвч улсдаа жилд хэдэн тэрбум ам.долларын орлого оруулдаг тус хамтлагийг уран бүтээлийнх нь ид үед цэрэгт явуулах нь тун хохиролтой гэж үзсэн хэсэг депутат дээрх хуульд өөрчлөлт оруулах санал гаргаад байсан билээ.

Хуучин хууль ёсоор солонгос эр хүн бүр 28 нас хүрэхээсээ өмнө цэргийн алба заавал хаах ёстой.

Харин “BTS хууль” гээд байгаа шинэ хуулийн төслөөр БНСУ-ын нэр төрийг дэлхийд өргөн мандуулж, Соёл, спортын яамнаас тодорхойлолт авсан уран бүтээлчдэд энэ хугацааг 30 нас болгож хойшлуулж байгаа юм.

Шинэ хуулийн төслийг Үндэсний Ассамблейн 268 депутатаас 253 нь дэмжиж, 2 эсэргүүцэн, 13 депутат түдгэлзжээ. BTS хамтлаг Соёл, спорт, жуулчлалын яамнаас Гавьяаны одон авсан анхны хамтлаг тул гишүүд нь шинэ хуулиар 30 нас хүртлээ армид алба хаахгүй болж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “5G” сүлжээ хэрэглэгчдийн тоо 10 саяд дөхөж байна 2020-12-01

Ким Жөн Ун Хятадын вакцин тариулсан гэх мэдээллийг нотолсонгүй 2020-12-01

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 511-ээр нэмэгдэж нийт 35,163-т хүрэв. 2020-12-02

БНСУ-ын эрх баригчид халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг дагаж мөрдөхийг ард иргэддээ уриаллаа. 2020-12-02

Сөүл-Улаанбаатар хотын хооронд эгч дүүсийн харилцаа тогтоосны ойг тэмдэглэлээ 2020-12-02

BTS хамтлагын гишүүд 30 нас хүртлээ армид алба хаахгүй боллоо. 2020-12-02

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 540-өөр нэмэгдэж нийт 35,703-т хүрэв. 2020-12-03

БНАСАУ коронавирусний цар тахал дэгдэхээс урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ 2020-12-03

БНСУ “AstraZeneca” компанитай вакцины гэрээ байгуулжээ 2020-12-03

БНСУ-ын “BLACKPINK” охидын хамтлаг анхны цахим тоглолтоо хийхээр болжээ. 2020-12-03

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 629-өөр нэмэгдэж нийт 36,332-т хүрэв. 2020-12-04