Цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд хэрхэн анхаарал хандуулах вэ

Цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд хэрхэн анхаарал хандуулах вэ

Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын эрхийн өдөр. НҮБ-ын 1992 оны  Ерөнхий Ассамблейн 47/3 тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн  өдрийг жил бүрийн 12-р сарын 3-ны өдөр тэмдэглэхийг тунхаглан зарласан билээ. 

COVID-19 цар тахлын нөлөө  дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст гүнзгий нөлөөлсөөр байна. Иймд НҮБ энэ жилийн эрхийн өдрийг  Илүү сайнаар цогцлоох нь: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тэгш хамруулсан, хүртээмжтэй, тогтвортой  цар тахлын дараах дэлхийн төлөө уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг улс орнуудад уриалж байна.

Хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 31.2 хувь нь ажилтай гэж бүртгэгдсэн ч  ажил  эрхлэлтийн байдлыг нь авч үзэхэд 47.3 хувь нь өрхийн бизнесийн оролцогч, 23.9 хувь нь бүтэн цагийн ажилтан, 13.0 хувь нь цалин хөлстэй түр ажиллагч нар байна. Үүнээс харахад ХБИ-ийн 60 орчим хувь нь өрхийн бизнесийн  туслагч, түр ажил эрхлэгч гэсэн орлогын баталгаагүй эх үүсвэртэй байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс дараах онцлог нөхцөл байдлын улмаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг цар тахалд  өртөмтгий хэмээн  онцолж байна.

Гамшгийн тухай хуулиар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа өнөө үед дараах салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг анхааралдаа авах шаардлагатай байна.

Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд анхаарч тэдний онцлогт тохирсон арга хэмжээ авч чадвал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд учирч болох эрсдэлийг багасгах боломжтой.

COVID-19 цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллага, иргэд дараах зүйл дээр анхаарч ажиллахыг зөвлөж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн чухал, тасалдуулж огт болохгүй үйлчилгээнүүдийг тодорхойлж, тасалдуулахгүй байх төлөвлөгөө боловсруулан  хэрэгжүүлэх;

-Үйлчилгээний хүртээмж багассанаар хамгийн их хохирол амсах хүмүүсийг олж тогтоон анхаарал хандуулах;

-Тусгаарлах,  хөл хорио тогтоож байгаатай холбоотой гэр бүлийн гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүчирхийлэлд оруулах, гадуурхах, төвөгшөөх явдал ихсэж болзошгүй тул эдгээр асуудлыг нарийн тодорхой авч үзэхэд анхаарах;

-Тусгаарлалтанд орсон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүрч үйлчлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Шаардлагатай бол тусламжийг эрүүл мэнд, нийгмийн ажилтан, асран хамгаалагч  нартай нь хамтран хийх

COVID-19 коронавируст цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст мэдээлэл хүргэхдээ  дараах зүйлс дээр анхаарах: 

-Мэдээлэл сурталчилгааны материал боловсруулахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оролцуулсан зураг дүрс ашиглах, дохионы хэлмэрчийг тогтмол ажиллуулж тэдний асуудлыг гадна орхигдуулахгүй байх;

-Оюуны болон танин мэдэхүйн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хялбар ойлгогдох зураг дүрсэн өгүүлэмж бүхий мэдээлэл сурталчилгааны материал боловсруулах;

-Бичгэн мэдээллийг харааны бэрхшээлтэй болон сул хараатай хүмүүст хүртээмжтэй брайль болон том үсгээр хэвлэх;

-Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийг түгээхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтрах

COVID-19 коронавируст цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхдээ дараах зүйлс дээр анхаарах: 

-Теле-эрүүл мэндийн үйлчилгээтэй төстэй хэлбэрээр COVID-19 болон ерөнхий эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөөг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэрт очиж хүргэх;

-COVID-19-ийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст учирч болох  ердийн эрүүл мэндтэй холбоотой асуудалд  анхааралтай хандах  тухай  мэдээллийг эмч, эмнэлгийн ажилтнуудад тусгайлан хүргэх;

-COVID-19-ийн шинжилгээ авч буй, өвчтөнийг эмчилж буй эмнэлгүүд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй орчин, нөхцөлийг бүрдүүлэх.

Үйлчилгээ үзүүлэхдээ дараах саадыг арилгахад чиглэсэн төлөвлөлт хийхийг санал болгож байна.

Орчны саад

Эмнэлгийн орц, гарц, угтах үйлчилгээ, үзлэг, шинжилгээ, оношилгооны хэсэг болон хэвтэн эмчлүүлэх тасагт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс саадгүй нэвтрэх, үйлчилгээ авах боломжтой байх;

Хандлагын саад

Хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлаж харилцах, үл тоох, үл хамруулах, ердийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах зэрэг зөрчил гаргахгүй байх;

Эдийн засгийн саад

Эмнэлэгт хүрч очиход зардал их шаардахаар газарт байрлах, хэт өндөр үнэтэй эм тариа санал болгох, эмчилгээний зардал хэт өндөр байх зэрэг эдийн засгийн саад учруулахгүй байх;

Хөгжлийн бэрхшээлтэй хүн эмнэлэгт удаан хугацаанд байрлаж эрүүл мэндийн тусламж авч буй  тохиолдолд дараах зүйлсийг анхаарна:

-Халдварын эрсдэлийг бууруулах үүднээс асаргааны болон эргэлтийн цагийг өөрчлөх, эргэлтийн тоог бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр ариун цэврийг сахиулах үйл ажиллагааг илүү сайн хийгдэх  боломжтой.

-Хэвтэн эмчлүүлж байгаа хүний бие гэнэт муудсан тохиолдолд тусад нь өрөөнд оруулж тусгаарлах зэрэг нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

Эх сурвалж: Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

З.Мэндсайхан: Нөөцөд байгаа өнжмөл болон шинэ өвсийг хольж аймгуудад үнэгүй тараана 2020-12-03

ЭМЯ: Улаанбаатар хотод 1, Сэлэнгэ аймагт 6 тохиолдол шинээр илэрлээ 2020-12-03

Шалгалтад 930 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг хамрууллаа 2020-12-03

Барилгын салбарт 2021 онд бүтээн байгуулалтын 824 төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2020-12-03

Гурван ихэр иргэндээ гурван өрөө байр олгожээ 2020-12-03

Цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд хэрхэн анхаарал хандуулах вэ 2020-12-03

COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлав. 2020-12-03

Цахимаар 6,704 иргэн, хуулийн этгээд татвараа төлжээ 2020-12-03

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд Н.Алтанхуягийг нэмлээ 2020-12-03

Шүүхийн 106 ажилтны шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа 2020-12-03

Сүхбаатар дүүргийн зорилтот бүлгийн 650 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ 2020-12-03