Өвөрмонголчууд 50 сая төгрөгийн хандив илгээжээ
Коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж иргэд, аж ахуйн, нэгж байгууллагуудаас хандив ирүүлсээр байна. Тухайлбал, Өвөрмонголын “Хуван шар байр” холбооноос 50.669.600 төгрөгийн хандивыг өнөөдөр Улсын Онцгой комисст илгээжээ.
Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд болох Монгол Улсад суралцдаг Мита Сүмбэр, Чинзул, Уухан Жамъян нарын оюутнууд хандивын аяныг Өвөрмонголдоо санаачлан өрнүүлсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.