“Pfizer”, “BioNTech” компаниудын вакцины туршилтын үеэр 6 хүн нас баржээ

“Pfizer”, “BioNTech” компаниудын вакцины туршилтын үеэр 6 хүн нас баржээ

Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компанийн хамтран гарган авсан вакцин туршилтыг явуулах үеэр 6 хүн нас баржээ. Энэ тухай АНУ-ын Хүнс, эмийн бүтээгдэхүүний чанар хариуцсан газрын цахим хуудаст мэдээлсэн байна.

Тайлант хугацаанд нийт 6 хүн нас барснаас вакцинжуулалтад хамрагдсан бүлгээс хоёр, плацебо буюу үр дүн үзүүлэхгүй идэвхгүй нэгдэл тариулсан хүмүүсээс 4 хүн нас баржээ. Вакцины эхний тунг хийлгэснээс хойш гурван хоногийн дараа судасны хатуурал, таргалалттай байсан нэг оролцогч нас баржээ. Өөр нэг оролцогчийн хувьд вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 60 хоногийн дараа зүрх нь зогссоны улмаас нас барсан байна.

Харин плацебо тариулсан хүмүүс дундаас хоёр хүн цус харвалт, зүрхний шигдээсийн улмаас нас барсан бол өөр хоёр оролцогч ямар шалтгааны улмаас нас барсан нь тодорхойгүй байгаа аж. Нас барсан хүмүүсийн тал орчим нь 55-аас дээш насныхан байжээ.

“Pfizer”, “BioNTec” компаниудын гарган авсан вакциныг хэрэглэх асуудлаар АНУ-ын Хүнс, эмийн бүтээгдэхүүний чанар хариуцсан газар пүрэв гарагт хуралдана. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.